Cover image of Mongol Student Podcast
(37)
Education

Mongol Student Podcast

Updated 6 days ago

Education
Read more

Дэлхийн өнцөг булан бүрт суралцаж буй энгийн Монгол оюутнуудын яриаг түгээхэд зорино.

Read more

Дэлхийн өнцөг булан бүрт суралцаж буй энгийн Монгол оюутнуудын яриаг түгээхэд зорино.

iTunes Ratings

37 Ratings
Average Ratings
34
1
0
1
1

From taiwam

By Mongolian girl - May 25 2019
Read more
Huleej bgaa shuu! Podcastaa urgeljluuleerei🤗🤗🤗

iTunes Ratings

37 Ratings
Average Ratings
34
1
0
1
1

From taiwam

By Mongolian girl - May 25 2019
Read more
Huleej bgaa shuu! Podcastaa urgeljluuleerei🤗🤗🤗

The Best Episodes of:

Cover image of Mongol Student Podcast

Mongol Student Podcast

Updated 6 days ago

Read more

Дэлхийн өнцөг булан бүрт суралцаж буй энгийн Монгол оюутнуудын яриаг түгээхэд зорино.

Rank #1: #10 Me&Amy about Community College in USA.

Podcast cover
Read more
Америк руу тэтгэлэг авалгүй, англи хэлийг заавал төгс эзэмшилгүй, өөр хэн нэгнээс санхүүгийн хараат бус байдлаар явж суралцаад, бүр "University of British Columbia"-д элсэн орж болно гэвэл та итгэх үү? Ямар ч зуучлагч байгууллага, SAT ийн төгс оноо гэх мэт санаа зовох зүйлсгүйгээр Community College-д элсэн орж суралцаад, цааш хаа хүрэх нь зөвхөн таны гарт байна. Энэ удаагийн дугаарт хөтлөгч миний бие болон зочин Э.Ариун-Эрдэнэ нар Community College-д суралцахын давуу болон сул тал, элсэн суралцахад юун дээр анхаарвал зохистой, суралцах явцад юу саад бэрхшээл болдог, ямар зүйлсэд анхаарснаар цаашид хүссэн сургуульдаа элсэн орох вэ зэрэг сэдвийг хөндөн ярилцлаа.

May 07 2018

48mins

Play

Rank #2: #6 Mongoljin from Brisbane, Australia

Podcast cover
Read more
Австралийн засгийн газрын тэтгэлэг гэж та сонсож байсан нь гарцаагүй. Сүүлийн жилүүдэд Австралийг зорих оюутнуудын тоо өсөж байгаа нь статистик харах шаардлагагүйгээр мэдрэгдэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт Монгол Тв-д сэтгүүлчээр ажиллаж байсан туршлагатай Э.Монголжингийн Brisbane хотод хэлний бэлтгэлд суралцан, цаашлаад мастерийн зэргээр сурах гэж буй түүхээс хуваалцлаа.

Mar 13 2018

47mins

Play

Rank #3: #4 Bilguun from Tainan, Taiwan

Podcast cover
Read more
Англи хэлээр Тайваньд их сургуульд сурах боломжтой юу?
Тайваньд сурахад тэтгэлэг өгдөг үү? Хэрхэн тэтгэлэг авахуйц материал бүрдүүлэх вэ? Сургуульдаа элсэн орох, виз бүрдүүлэх процесс-д юу болдог бол? Тайвань улс бусад Азийн орнуудаас юугаараа ялгаатай юм бол? Сургуулиуд юугаараа ялгаатай байдаг бол? Оюутан байх хугацаандаа ажил хийх боломжтой байдаг уу? Гэх зэрэг олон асуултад "National Cheng Kung University"-ийн оюутан Т.Билгүүн хариулт өгсөн энэхүү дугаарыг хүлээн авна уу...

Feb 13 2018

27mins

Play

Rank #4: #5 Hulan from Vienna, Austria

Podcast cover
Read more
Герман хэл сурч буй таньд Австри улс бас нэгэн сонголт. Сургалтын төлбөр ямар байдаг вэ? Хэлний бэлтгэлийг Монголдоо сурах хэрэгтэй юу, эсвэл тухайн оронд нь очиж сурах хэрэгтэй юу? Ялгаа нь юу байдаг бол? Хэлний шаардлага хангаагүй ч сургуульдаа элсэн ороод, хэлний бэлтгэлд нь сууж болно. Хаанаас мэдээллээ олж, хэрхэн материал бүрдүүлэх вэ? Виз бүрдүүлэхэд юу, юуг анхаарч хэзээнээс бэлдэж эхлэх вэ? Ганцаараа бүгдийг хийж болох уу, эсвэл таньд зуучлагч хэрэг болдог юм болов уу? зэрэг олон сонирхолтой сэдвийг хөндөн ярьсан "Universtiy of Vienna"-гийн оюутан М. Хулангийн яриаг хүлээн авна уу...

Feb 27 2018

37mins

Play

Rank #5: #12 Namuun from Chungnam, South Korea

Podcast cover
Read more
Энэ удаагийн дугаарт бидний сайн мэдэх Солонгос улсын "Chungnam National University"-д Public Administration (мастер) мэргэжлээр суралцаж буй Ц.Намуун оролцлоо. Түүний хувьд Англи хэл дээр хичээл үздэг програмд суралцдаг нь онцлог байсан ба үүний давуу болон сул тал, Солонгос болон Монгол оюутны ялгаа, сурах орчны ялгаа, campus-даа амьдрахын давуу тал гэх мэт олон сонирхолтой сэдвээр ярилцлаа...

Jun 05 2018

40mins

Play

Rank #6: #11 Tsenguun about internship in Google & study in Public University

Podcast cover
Read more
Барилгын инжинерээр 5 жил сураад Google компанид дадлага хийх эрх авчээ гэвэл та гайхах байх даа. Асуултын хариултыг энэ удаагийн дугаараас хүлээн аваарай.
Зочин хөтлөгчөөр University of Washington-д суралцаж буй Д.Түшиг болон зочноор University of Washington-д барилгын инжинер мэргэжлээр баклавр болон магистрын зэрэг хамгаалаад одоо University of Michigan-д компьютерын шинжлэх ухааны магистрын зэргээр суралцаж буй Google-ийн хаалгаар дөнгөж алхаж орсон Ц.Цэнгүүн оролцлоо. Public сургуульд суралцах ямар байдаг, магистрын зэргээр үргэлжлүүлэн суралцахад анхаарах зүйлс, ажилд ороход анхаарах зүйлс гэх мэт өргөн хүрээнд ярилцсан энэхүү дугаарыг хүлээн авна уу.

May 22 2018

1hr 12mins

Play

Rank #7: #9 Tsetsenbat from Tel Aviv, Israel

Podcast cover
Read more
Залуу насаа та хаана ч, ямар ч адал явдал, сорилттой учирч өнгөрөөх боломж бий. Энэ удаагийн зочин Монголын Цэцэнбатын Тел Авив хотод сэтгэл зүйч мэргэжлээр суралцаж байгаа нь манай подкастын зорилготой олон талаараа нийцжээ. Ойрх Дорнод орны соёл, шашин, сургалтын систем, амьдралын өртөг, нийгмийн идэвхтэй байх боломж, төдийгүй Исрайл хүн Монгол хүнтэй юугаараа адил төстэй вэ гэх зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцсан энэхүү дугаарыг хүлээн авна уу...

Apr 24 2018

31mins

Play

Rank #8: #13 Zanabazar about Shanghai&Colombia

Podcast cover
Read more
Та Испани хэлийг Өмнөд Америкын аль ч оронд очоод сурах боломжтой. Колумбиа оронд засгийн газрын тэтгэлэгээр хэл суралцах боломж мөн бий. Энэ удаагийн дугаарт үүргэвчтэй аялагч, Шандоны их сургуульд Хууль эрх зүйн мастерын зэргээр суралцаж буй Д.Занабазар оролцов. Өөрийн гадаад орноор аялсан, суурьшин амьдарсан, Испани болон Хятад хэл сурсан, оюутан насандаа том хотод амьдран өөрийн хийж үзээгүй зүйлсийг үзэж туулж өнгөрүүлсэн талаараа яриа өрнүүллээ. Монгол баатрын дүрээр кинонд хүртэл тоглоод амжсан түүний ярианаас аль нэг орон руу хэрхэн явах зөвлөгөөнөөс илүүтэй, оюутан насыг хэрхэн өнгөрөөх хэрэгтэйг үлгэрлэнэ гэж найдъя.

Jun 20 2018

50mins

Play

Rank #9: #14 Munkhzul From Moscow, Russia

Podcast cover
Read more
ОХУ-ын Москва хот дахь "Российский экономический университет имени Г. В. Плеханова" сургуулийг санхүүч мэргэжлээр төгссөн Ж.Мөнхзул маань өнөөдрийн дугаарт оролцлоо. Бидний сайн мэдэх Орос орон, тэндхийн оюутан насны амьдрал, соёл, хэл гээд бид мэдэхгүйгээс мэдэх нь илүү билээ. Гэвч өнөөдөр Орос оронд оюутан насыг өнгөрөөх ямар байдаг, хэрхэн суралцахаар явах, ямар тэтгэлэгүүд байдаг, суралцаж байх хугацаанд Монголдоо дадлага хийх боломж гэх мэт сэдвүүдийг хөндөн ярилцсан энэхүү дугаарыг хүлээн авна уу.

Sep 04 2018

35mins

Play

Rank #10: #15 Oscar from Bologna, Italy

Podcast cover
Read more
Өөрийн зураг болон бүтэн нэрийг хуваалцахыг татгалзсанаас эхлээд зочин Оскар маань сонирхолтой сэдвүүдийг хөндөн ярилцлаа. Итали улсад Англи хэлээр эдийн засгийн мэргэжлээр "University of Bologna"-д суралцаж буй тэрээр анх Харвардын их сургуулиас өөр сургуульд сурахгүй гэх зорилготой байж. Бидний ярилцаж заншсанаар тухайн сургуульд элсэн орох шаардлага гэх мэт сэдвүүдийг хөндөөд зогсохгүй юу түүнийг хүслээ биелүүлэхэд саад болсон, мөн тэрээр үүний үр дүнд юуг ойлгож авсан талаарх сонирхолтой нэгэн ярилцлагыг хүлээн авна уу.

Sep 24 2018

38mins

Play