Cover image of "Үлдэх үг" - Tagtaa Publishing
(20)
Arts

"Үлдэх үг" - Tagtaa Publishing

Updated 6 days ago

Arts
Read more

Podcast by Tagtaa Publishing

Read more

Podcast by Tagtaa Publishing

iTunes Ratings

20 Ratings
Average Ratings
18
2
0
0
0

sonsogch

By Amaaz22 - Jan 16 2020
Read more
Hi, dajgui podcsat-uud bainaa. duu ni deeree anhaarahgui bol Baan-nii uruund bgaa yum shig sonsogdood bn. teriigee saijruulval zugeer bn! tnx

Bayarlalaa

By Bayarmaya - Jan 15 2019
Read more
Olon episode bhgui bolohoor gamnaad neg episode-iig 2-3 udaa sonsoj baijeej daraagiin episode-iig sonsoj bna. Bayarlalaa. Ushuu olon saihan poscast hiigeerei. Dahin helii bayarlalaa.

iTunes Ratings

20 Ratings
Average Ratings
18
2
0
0
0

sonsogch

By Amaaz22 - Jan 16 2020
Read more
Hi, dajgui podcsat-uud bainaa. duu ni deeree anhaarahgui bol Baan-nii uruund bgaa yum shig sonsogdood bn. teriigee saijruulval zugeer bn! tnx

Bayarlalaa

By Bayarmaya - Jan 15 2019
Read more
Olon episode bhgui bolohoor gamnaad neg episode-iig 2-3 udaa sonsoj baijeej daraagiin episode-iig sonsoj bna. Bayarlalaa. Ushuu olon saihan poscast hiigeerei. Dahin helii bayarlalaa.
Cover image of "Үлдэх үг" - Tagtaa Publishing

"Үлдэх үг" - Tagtaa Publishing

Latest release on Mar 17, 2020

The Best Episodes Ranked Using User Listens

Updated by OwlTail 6 days ago

Rank #1: 17. Ганзүг "Үйл үлдэнэ"

Podcast cover
Read more
"Үлдэх үг" подкастын энэ удаагийн зочноор Монголын контемпорари урлагийн төлөөлөгчдийн нэг, перформанс артист Сэдбазарын Ганзүг уригдлаа. С.Ганзүг бол орчин үеийн урлагийн онцгой содон төрөл болох үйлдлийн урлагаар эх орондоо төдийгүй олон улсад танигдаж буй эрчтэй залуу уран бүтээлчдийн нэг юм. Байгаль дэлхий, тэнгэр эрхистэйгээ холбогдох Монголчуудын язгуур ухааныг орчин үеийн урлагийн илэрхийлэлтэй холбон бүтээл туурвиж буй эл уран бүтээлч дотооддоо төдийгүй Нидерланд, Финланд, Герман, Хонконг, Тайвань, Солонгос, Итали зэрэг дэлхийн олон улсад өөрийн бүтээлүүдээ толилуулж амжсан, шинэ урлагийн шилдэг төлөөлөгчдийн нэг билээ. Айсуй 11-р сарын 1-нээс 22-ны хооронд Хаан банкны "Хаан галерей"-д үргэлжлэх "PERFORMANCE IN CONTEMPORARY ART" нэртэй ес дэх бие даасан үзэсгэлэнг нь угтаж бид С.Ганзүг хэмээх эл уран бүтээлчийн дотоод ертөнц, уран бүтээлдээ барьдаг баримтлал, урлаг болоод ертөнцийг харж таних өнцгийг нь нээюү хэмээн ярилцлагадаа урилаа.

Oct 29 2019

54mins

Play

Rank #2: 16. Дэлгэрмаа "Цаг хугацааны нулимс шиг би..."

Podcast cover
Read more
Цагаанчулуугийн Дэлгэрмаа хэмээх энэ эрхэмсэг шүлэгчийн тухай илүү үг нурших хэрэггүй. Юу гэвээс түүний ус шиг цэнгэг, ариухан атлаа цээжинд тороод байдаг шүлгүүд эзнийхээ өмнөөс бүхнийг хүүрнэх увидастай. Тэрбээр Дорноговь аймгийн Зүүнбаянд төрсөн. Бага насаа Хөвсгөл аймгийн Түнэл суманд өнгөрүүлсэн. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Дэлгэрмөрөн цогцолбор” сургуулийг 2002 онд дүүргэж, 2006 онд УЗНАДС-ийг Сэтгүүлч-Утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн. Өдгөө МУИС-д Утга зохиол судлалаар магистрантурт суралцаж байна. Яруу найргийн “А тэмдэглэл” (2009), “Дотоод тэнгис” (2014) болон “Хөх мэдрэхүй шүлгийн цоморлиг” хамтын бүтээл (2010) тус тус хэвлүүлсэн.

Бидний дунд эгэл даруухнаар оршиж, эрхэмсэг намуухнаар туурвиж яваа шүлэгчийг бид энэ удаад урьж, урлан бүтээхүйн тухай, урлан бүтээгч байхуйн тухай, шүлгийн тухай, шүлэгч байхуйн тухай энгүүн яриа дэлгэлээ.

Jul 09 2019

1hr 14mins

Play

Rank #3: 3. Сувддулам (Пигийн амьдрал)

Podcast cover
Read more
"Хязгааргүй далайн дунд ч цэг мэт итгэл найдвар бий" гэж Канадын зохиолч Янн Мартел бичжээ. Тэр л цэгийн төдий итгэл найдвар томрон томорсоор хүний хувь заяаг ч орвонгоор нь эргүүлж чадах увидастайг өгүүлдэг "Пигийн амьдрал", Францын зохиолч Франсуаза Саганы балчир оюуны суу билгийг уран зохиолын бичлэгийн хэлбэрээр хадгалан авч үлдсэн, алдарт "Сайн уу, Гуниг минь" бэсрэг романыг эх хэлнээ буулгаж, орчуулгын авьяас, хэл найруулгын ур чадлаараа уншигчдын талархлыг хүлээгээд буй, залуу орчуулагч Батсайханы Сувддуламыг та бүхэнтэй уулзуулж байна.

Jan 09 2018

49mins

Play

Rank #4: 5. Баярсайхан

Podcast cover
Read more
Өнгөрсөн зууны наяад оныг дайрсан нийгмийн өөрчлөлт, хуучин шинийн зөрчил, хүмүүсийн оюун санаанд гарсан эргэлтүүд тухайн үеийн зохиолчдын бүтээлд хүчтэй туссан нь нийтлэг ажиглагддаг. Тэр дунд зохиолч П.Баярсайханы хотжилт-нүүдэл, сууриншил-хөдөөх амьдрал, хүний мөс-алдарч буй хүн чанар гэсэн хоёрдмол эсрэгцлийн үүднээс дүрүүдээ товойлгон гаргаж, дүрүүдийнхээ бодрол эргэцүүллээр уран дүрийнхээ шинж төрх, авир занг бүтээсэн уянга сэтгэлзүйн шинжтэй өгүүллэг, туужууд онцгой байр эзэлнэ.

Тиймээс ч бид энэ удаа “Тагтаа Паблишинг” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан зохиолч П.Баярсайханы шилмэл бүтээлийн чуулган “Сармагчин бол сармагчин” номын талаар хөөрөлдлөө. Энэхүү түүвэрт өгүүллэг бичлэгийн ур маяг, богино хэмжээний хүүрнэл зохиолын туурвилзүйд оруулсан шинэлэг арга барил, зохиолчийн бичлэгийн ур чадварыг бүрэн төлөөлөхүйц есөн өгүүллэг, ер бусын нууц далд, ёр билгийн өгүүлэмжийг сүлэн бичсэн “Нохойн хэвтэр” тэргүүт тууж, хүний сэтгэлийн гүн дэх нунж дорой, өчүүхэн ядмаг зүйлийг ухаж төнхөн илрүүлсэн “Хүн гөрөөс”, “Албин” жүжгүүд багтсан юм.

Ингээд хүний оршихуйн асуудлыг ухаж төнхөн, өгүүлэмжийнхээ гүнээс тодруулан урласан зохиолч П.Баярсайханы уран бүтээлийн талаар “Тагтаа Паблишинг”-ийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан, Ерөнхий редактор У.Бямбаням нарын яриаг уншигч таны сонорт хүргэж байна.

Feb 23 2018

1hr 18mins

Play

Rank #5: 10. Үй Хуа (Амьдрахуй)

Podcast cover
Read more
Хятадын нэн шинэ үеийн уран зохиолд хамаарах “Амьдрахуй” роман монгол хэлнээ орчуулагдаад удаагүй ч уншигчдын шимтэн унших номын тоонд багтжээ. Дорнын утга зохиол хэмээх өвөрмөц ай саваас эхлэн шүүрдэхдээ Үй Хуа зохиолчийг сонгосон нь дорнын өнгө аяс, хүн зоны амьдралыг нарийн мэдэрч дүрсэлдэгтэй нь холбоотой билээ.

Зохиолч 1960 оны дөрөвдүгээр сарын 3-нд Ханжөү хотод эмчийн гэр бүлд төржээ. 1977 онд дунд сургуулиа төгсөөд муждаа очиж таван жил шүдний эмчээр ажиллаад Бээжин хотод ЛүШюнь утга зохиолын сургуульд элсэв. Суурин газар дасаагүй сайх эр сургуулиа дүүргээд нутаг буцаж 1983 оноос Ханжөү хотын соёлын ордонд ажилд орж, уран бүтээлийн замналаа эхлүүлснээр судлаач, шүүмжлэгчдийн анхаарлыг татаж эхэллээ. Түүний бичлэгийн өнгө аяс ч эгэл борог, энгийн хүүрнэл таныг амьдралын үнэн бодит, балчиг намагтай нуга руу хөтөлнө. Үг бүр нь эгэл амьдралын бодит дүр төрхийг бүтээдэгт уг туужийн онцлог оршино.

Ийнхүү Үй Хуагийн хамгийн алдартай, мөн сэтгэл шимшрэм өгүүлэмж бүхий “Амьдрахуй” романы талаар орчуулагч, яруу найрагч М.Батбаяр, “Тагтаа” паблишингийн Ерөнхий редактор У.Бямбаням, подкастер, блоггер Ц.Ариунсанаа нарын ярилцсаныг “Үлдэх үг” энэ удаагийн булангаараа хүргэж байна.

Oct 05 2018

41mins

Play

Rank #6: 11. Орхан Памук "Истанбул, дурсамж ба хот"

Podcast cover
Read more
Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлсэн, Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн "Истанбул, Дурсамж ба хот" номыг Франсуаза Саганы "Сайн уу, Гуниг минь", Янн Мартелын "Пигийн амьдрал" зэрэг бүтээлийн орчуулгаараа та бидэнд танигдсан, авьяаслаг залуу орчуулагч Батсайханы Сувддулам орчуулан уншигдадаа хүргэсэн билээ. Зохиолчийн өөрийнхөө амьдралын түүх намтар дээр үндэслэн Истанбул хотын нэгэн зууны түүх, түүгээр зогсохгүй Турк орны шинэ үеийн аж амьдралын түүхийг давхар зураглан бичсэн энэхүү сонирхолтой бүтээл нь Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Италийн нэрт найруулагч Федерико Феллини, Оросын нэрт найруулагч Андрей Тарковскийн намтар, дурсамж, өдрийн тэмдэглэлийн араас хэвлэгдэн буй, хувь уран бүтээлчийн түүх намтар, ертөнцийг үзэх үзэл, зохиол туурвилын лаборатори руу өнгийсөн бидний гурав дахь ном билээ. Энэхүү сонирхолтой бүтээлийн талаар орчуулагчтай Тагтаа хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Б.Баясгалан хүүрнэлдсэнийг таалан сонсоно уу!

Dec 19 2018

1hr 4mins

Play

Rank #7: 12. Чимээлэх ойр буюу Мө.Батбаяр

Podcast cover
Read more
"Үлдэх үг"-ийн энэ удаагийн дугаарт бид залуу уран бүтээлч Мөнхцолын Батбаярыг онцлон ярилцлагадаа урилаа. Утга зохиол судлаач мэргэжлээр МУИС-ыг төгсөж, өдгөө Өвөрмонголын их сургуульд магистрын зэрэг горилохоор суралцаж буй түүнийг авьяаслаг яруу найрагч, тун шаггүй орчуулагч гэдгээр нь олон хүн мэднэ. Мө.Батбаяр Тагтаа Паблишингаас зарладаг "Тагтаа" утга зохиолын уралдааны 2018 оны шилдэг яруу найрагч, 2017 оны шилдэг орчуулагч шагнал хүртэж байсан билээ.

Олонх уншигчид түүнийг Хятадын алдарт зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" туужийг хятад хэлнээс яруу сайхан монголчилсноор нь таньж буй биз ээ. Хориодсон насны аагинд уран бүтээлийн олон салаа зам жим өөртөө засч, үеийнхнээсээ цолгорч чадсан эл хүүг бид ирээдүйд монгол түмний оюуныг цэнгүүлэх олон сайхан бүтээл ундруулсан чамбай уран бүтээлч болно гэж ихийн их хүлээдэг. Харин энэ удаад тэр Хятадын алдарт зохиолч Үй Хуатай уулзаж, Нобелийн шагналт зохиолч Мо Яаны төрсөн тосгоноор зочилсон тухайгаа хуучилж, өөрийн уран бүтээлийн талаар өрнүүн яриа дэлгэснийг нь та бүхэндээ хүргэж байна.

Jan 31 2019

1hr 15mins

Play

Rank #8: 9. Михаил Булгаков

Podcast cover
Read more
Оросын утга зохиолын содон төлөөлөл Михаил Булгаковыг уншигчид андахгүй. Түүний хамгийн алдартай роман “Мастер, Маргарита” нь дуун хөрвүүлэгч Ц.Гомбосүрэнгийн орчуулгаар эх хэлнээ буугаад чамгүй хугацаа өнгөрчээ. Орос орныг дайн дажны хөлд байхад төрөөд, хувьсгал, үзэл суртлын хайрцаг болох үед бүтээл туурвилын замналаа эхлүүлсэн Михаил Булгаковын өөр нэгэн содон бүтээл бол “Нохойн зүрх” тууж юм. Улс төрийн егөөдөл, хошигнол, элэглэл гээчийн амт шимтийг тааруулан, бичлэгийн өвөрмөц олон талт өнгө аясыг хадгалан бичсэн уг зохиолыг “Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргаад удаагүй байна.
Тиймээс бид энэ удаа Оросын утга зохиолын суутны этгээд туужийн талаар хөөрөлдөхөөр шийдлээ. Эмчийн мэргэжилтэй Михаил Булгаковын чадмаг дүрслэл, эрээ цээргүй үг хэллэг, этгээд өнцөг, элэглэл егөөдлийн талаарх энэхүү ярианд орчуулагч, сэтгүүлч Мягмарын Сугар-Эрдэнэ уригдсан юм. Өмнө нь Японы алдарт жүдоч Тадахиро Намүрогийн намтрыг япон хэлнээс орчуулж уншигчдад хүргэсэн тэрбээр утга зохиолын анхны орчуулгаараа Михаил Булгаковыг барьж авсан нь хүнд сорилт байсан хэмээн яриагаа эхлүүллээ. Түүнтэй орчуулагч, яруу найрагч Б.Баясгалан, утга зохиол судлаач У.Бямбаням нар ярилцах болно.

Jun 07 2018

1hr 6mins

Play

Rank #9: 6. Милан Кундера

Podcast cover
Read more
Орчин цагийн үгийн урлагийн хүндтэй мастеруудын нэг зохиолч Милан Кундера социалист Чехословак улсад улс төрийн шинэчлэл өрнүүлэхээр удаан хугацаанд тэмцэж байсан бөгөөд түүхэнд 1968 оны "Прагийн хавар" хэмээн тэмдэглэгдсэн Зөвлөлтийн дарангуй хөдөлгөөний гэрч болж байв. Энэхүү үйл явдлаас сэдэвлэн "The Joke" нэрт анхны романаа туурвиснаас эхлээд эх оронд нь түүний зохиол бүтээлийг хориглон хавчих болж 1975 онд Франц улс руу дүрвэж, 1981 онд албан ёсоор тэндхийн иргэн болжээ. 1980 оноос түүний бүтээлүүд европ хийгээд олон улсад ихээхэн нэр хүндтэй болж 1960-иад онд Габриаль Гарсиа Маркез Латин Америкийг, 1970-иад онд Александр Солженицын Орос орноо үгийн урлагийн авьяас, шидээрээ дэлхий дахины анхаарал, сониучирхлын төвд авчирч байсантай ижил гавьяаг Милан Кундера эх Чехословак улсдаа байгуулсан гэдэг. Эл гарамгай мастер Милан Кундерагийн нэрийн хуудас болсон хамгийн алдартай бүтээл нь гарцаагүй Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй роман юм. Хүний мөн чанар, оршихуйн утга учрын тухай гүн ухааны эргэцүүлэл, гаргалгааг орчин цагийн хөнгөн, тогтворгүй амьдралын хэв маяг бүхий дэвсгэр дээр гарамгай уялдуулан сүлдэг бичлэгийн арга барил, егөөдөл, шогийн мэдрэмж, урсгал, яруу хэл найруулга зэрэг зохиолчийн онцгой арга барил "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" романд хамгийн тод илэрснээрээ уг зохиолыг орчин цагийн үгийн урлагийн нэн содон шидээвэр болгосон юм.
"Зарим роман эмгэнэлтэй, зарим нь зугаатай байдаг бол “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”-гаас аль алийг нь мэдэрч болно. Хүний оршихуйн олон хэмжээст, гүн бүтцийг чадварлаг, нэгд нэгэнгүй нээн үзүүлэхдээ уншигчид зугаатай, хоржоонт мэдрэмж төрүүлж, яруу өнгө аясаараа сэтгэлд гүнзгий ул мөр үлдээдэг нь энэ зохиолын суут чанар юм" хэмээн Sunday Times-аас тодорхойлсон нь уг зохиолын хамгийн магадтай дүгнэлт болов уу.
"Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" романыг орчуулагч Ж.Тэгшзаяагийн хөрвүүлгээр, зохиогчоос авсан албан ёсны эрхийн дагуу Тагтаа Паблишингаас хэвлэн гаргасан нь дэлхийн уран зохиолын гарамгай төлөөлөгчийн нэг Милан Кундерагийн зохиол бүтээлээс монгол хэлт уншигчдад хүрч буй анхны тохиолдол болсон билээ.
Энэ удаагийн “Үлдэх үг” подкастаар “Гэрэг” фэйшн сэтгүүлийн эрхлэгч, “Коттон Кэнди” фото компанийн үүсгэн байгуулагч З.Энхмөнх (Kush), хуульч, судлаач Ч.Бат-Уянга нартай орчуулагч Ж.Тэгшзаяа “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романы талаар сонирхолтой яриа өрнүүлснийг хүргэж байна.

Mar 26 2018

1hr 8mins

Play

Rank #10: 13. Аюурзана "Сүнсээ томьёологч"

Podcast cover
Read more
Гун-Аажавын Аюурзана хэмээх эл эрхэмийн хэргэм цол, хийсэн бүтээснийг нуршин танилцуулах нь илүүц биз ээ. Бид бүгд түүнийг танина, хийсэн бүтээснээр нь. Зохиолчийн шинэхэн роман "Сүнсний томьёо" нэрээр хэвлэгдэн уншигчдынхаа гарт очоод удаагүй байна. Тиймээс бид зохиолчийг подкаст ярилцлагадаа урьж, шинэхэн романых нь талаар ярилцахыг хүслээ. Гэвч бидний яриа шинэ романаас хальж, бусад уран бүтээлийнх нь талаар, уран зохиол, уран бүтээлийн хөдөлмөрийн талаар, монголчуудын туулсан түүх, ер монгол хүн байхуйн тухай дэлгэр сайхан хөөрөлдөөн болсон юм. Г.Аюурзана зохиолчийн үнэнч уншигчид, шинэ ном бүрийг нь анаж хүлээж байгаад авч уншдаг шүтэн бишрэгчдэд нь сайхан бэлэг болж буйд итгэлтэй байна.

Feb 19 2019

2hr 5mins

Play